Manychat чатбот хөгжүүлэлт видео сургалт

Сэдэв Marketing
Санах Хуваалцах
Share Course
Page Link
Share On Social Media

Сургалтын талаар дэлгэрэнгүй

Сургалтын талаар “дэлгэрэнгүй” гэж дарж нэмэлт мэдээлэл аваарай.

Бүртгэл хэрхэн баталгаажуулах вэ?

Компьютер дээр бол дээд баруун буланд “Худалдан авах” гэж дараад мэдээллээ бөглөөд бүртгэл хийгээрэй.

Гар утас дээр бол доошоогоо гүйлгээд “Худалдан авах” гэж дараад мэдээллээ бөглөөд бүртгэл хийгээрэй.

Хичээлд заагдах сэдвүүд

  • Manychat ерөнхий бүтэц
  • Settings буюу тохиргоо
  • Ярианы урсгал (Automation/Flow) үүсгэх удирдах
  • Flow урсгалуудаа хавтаслах, зөөх, хуулах, устгах, сэргээх
  • Text, Button, Quick reply, Delay элементүүд
  • Image Audio Video File элементүүд
  • Card ба Gallery оруулах
  • User fields (хэрэглэгчийн мэдээллийн талбар), User input (мэдээлэл авч бүртгэх)
  • Таг тэмдэглэгээ үүсгэх ашиглах
  • Хэрэглэгчдийн мэдээлэлтэй ажиллах
  • Хайх, шүүх, сегментчилэх
  • Main menu – Ботын цэс тохируулах
  • Dynamic menu – Динамик цэс тохируулах
  • Welcome message – Анх хандахад мэндчилэх
  • Үндсэн цэс, анхны мэндчилгээ, түлхүүр үгээр таньж хариулах, яриа өдөөх асуултууд
  • Комментоос автомат мессеж илгээх
  • Вэб сайтад чатбот байршуулах
  • Линк болон QR кодоос хандалт авах
  • Чатботын урсгал хуулах, темплэйт ашиглах
  • Broadcast – Олноор илгээх
  • Messenger list – Мэдээлэл хүлээн авах лист үүсгэн олноор илгээх
  • Дараалсан мессеж илгээх автоматжуулалт
  • User input – Хэрэглэгчээс мэдээлэл авч бүртгэх
  • Хэрэглэгчдийн удирдлага – Audience
  • Ухаалаг функцүүд ба автоматжуулалт, нөхцөл шалгах ба санамсаргүйгээр чатын урсгал
  • Бусад системүүдтэй интеграц холболт хийх: Google sheets, HubSpot
  • Системийн тохиргоо ба системийн хэрэглэгчдийн удирдлага

Чатбот яагаад хөгжүүлэх вэ?

Хэрвээ та 24/7 цаг ажиллаж байдаг борлуулагчтай бол ямар вэ?

Тиймээ, чатбот бол үүнээс ялгаагүй. Таныг завгүй эсвэл бүр унтаж байх зуур хэрэгтэй бүх мэдээллийг худалдан авагч хүнд хүргэж борлуулалт танд хийж байх боломжтой технологийн гайхалтай шийдэл.

Гайхалтай сонсогдож байгаа биз? Гэхдээ өөрөө хийх боломжтой юм уу?

Өөрөө хөгжүүлж хийх бүрэн боломжтой. Лего тоглоом өрж байгаа мэт л санагдана.

Энэхүү лайв сургалт дээр та чатботоо өөрөө үнэгүй хөгжүүлж сурахаас гадна, асуух тэсэн ядан хүлээж буй асуултуудаа асууж болно, эсвэл хувьчилсан зөвлөгөөг 10+ жил дижитал маркетингийн хийж ирсэн мэргэжлийн багш нараас авах бүрэн боломжтой.

Хичээл заах багш

Монголын дижитал маркетингийн анхдагч BZP агентлагийг үүсгэн байгуулагч Бэгзсүрэнгийн Батзориг нь 2014 оноос хойш 3000 гаруй бизнес эрхлэгчид болон маркетингийн мэргэжилтнүүдэд сошиал медиа, дижитал маркетинг, CRM, чатбот болон маркетингийн автоматжуулалтын чиглэлээр сургалт явуулжээ.

HubSpot-ын сургагч багш, ManyChat мессенжерийн маркетингийн экспертийн хувьд тэрээр Монголын 50 гаруй том, дунд бизнесүүдэд CRM систем нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ, 100 гаруй бизнес эрхлэгчдэд чатбот хөгжүүлэх үйлчилгээ үзүүлсэн байна.

Батзориг өөрийн агентлагаа үүсгэн байгуулахаас өмнө Алтай Холдинг, Скайтел, М-Си-Эс Групп зэрэг томоохон групп компаниудад менежмент, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр Шведийн Хааны Технологийн дээд сургуулийн магистрын зэрэгтэй.

Дэлгэрэнгүй

Сургалтын сэдэв

Дагалдах материал, тусламж зөвлөгөө авах

  • Холбогдох мэдээлэл
  • Гарын авлага татах

Лайв хичээл давталт үзэх

Manychat Чатбот цуврал видео хичээл

Сурагчдын сэтгэгдэл болон үнэлгээ

No Review Yet
No Review Yet