5.00
(2 Ratings)

Дижитал маркетингийн бодит кэйстэй видео сургалт

Сэдэв Marketing
Санах Хуваалцах
Share Course
Page Link
Share On Social Media

Сургалтын талаар дэлгэрэнгүй

Сургалтын талаар “дэлгэрэнгүй” гэж дарж нэмэлт мэдээлэл аваарай.

30+ цагийн олон улсын худалдааны вэб-сайт кэйстэй сургалт

Энэхүү дижитал маркетингийн видео сургалт нь бүр эхнээс нь онлайн бизнес хэрхэн эхлүүлэх, хөгжүүлэх, онлайн маркетинг хийх талаар дунд-гүнзгийрүүлсэн шат руу хүртэл заах болно. Нийт 20+ жилийн туршлагатай багш нараас бодит бизнес / худалдааны вэб-сайт дээр суралцаарай. Онол зөвхөн заах гэхээс та олон улсын зах зээл дээр худалдаа явуулдаг ба борлуулалт хийдэг вэб-сайт дээр дижитал маркетингийн алхам дараалал бүрээс суралцаж ажиллах боломжтой.

Бүртгэл хэрхэн баталгаажуулах вэ?

Компьютер дээр бол дээд баруун буланд “Худалдан авах” гэж дараад мэдээллээ бөглөөд бүртгэл хийгээрэй.

Гар утас дээр бол доошоо гүйлгээд “Худалдан авах” гэж дараад мэдээллээ бөглөөд бүртгэл хийгээрэй.

Хичээл заах багш

Б. Батзориг – BZP Digital Agency үүсгэн байгуулагч

Монголын дижитал маркетингийн анхдагч BZP агентлагийг үүсгэн байгуулагч Бэгзсүрэнгийн Батзориг нь 2014 оноос хойш 3000 гаруй бизнес эрхлэгчид болон маркетингийн мэргэжилтнүүдэд сошиал медиа, дижитал маркетинг, CRM, чатбот болон маркетингийн автоматжуулалтын чиглэлээр сургалт явуулжээ.

HubSpot-ын сургагч багш, ManyChat мессенжерийн маркетингийн экспертийн хувьд тэрээр Монголын 50 гаруй том, дунд бизнесүүдэд CRM систем нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ, 100 гаруй бизнес эрхлэгчдэд чатбот хөгжүүлэх үйлчилгээ үзүүлсэн байна.

Батзориг өөрийн агентлагаа үүсгэн байгуулахаас өмнө Алтай Холдинг, Скайтел, М-Си-Эс Групп зэрэг томоохон групп компаниудад менежмент, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр Шведийн Хааны Технологийн дээд сургуулийн магистрын зэрэгтэй.


Б.Оргил – Silk Road Central ТУЗ – н дарга

Монголын хайлтын системийн оновчлол (SEO) – н анхдагч агентлаг Mergen Marketing (Хуучин Orgil SEO) – н  үүсгэн байгуулагч, Silk Road Central – Partners & Subsidiaries эзэмшигч & хөрөнгө оруулалтын дарга Батзоргийн Оргил нь 2013 оноос хойш АНУ, Европи, Орос болон Азийн зах зээлүүдээр маркетераар ажилласан туршлагатай.

Мөн 2016 оноос хойш Монголын шилдэг аялал жуулчлалын байгууллагуудад зөвлөхөөр ажиллахаас гадна хэдэн мянгаад сурагчдад дижитал маркетингийн мэдээлэл, технологийн шийдлүүд хүргэсээр билээ.

Дэлгэрэнгүй

Сургалтын сэдэв

1-р долоо хоног: Далд ухамсар ашиглаж сурах | Оргил багш

  • 4 сарын 08. Хичээл 1. Хүний далд ухамсар гэж юу вэ?
  • 4 сарын 10. Хичээл 2. Далд ухамсар ашиглах алхам дараалал
  • 4 сарын 11. Хичээл 3 – Унших ном, зохиолчид

2-р долоо хоног: Дижитал маркетингийн суурь ойлголт | Оргил багш

3-р долоо хоног: Вэб-сайт хөгжүүлэх | Оргил багш

4-р долоо хоног: Хайлтын системийн оновчлол | Оргил багш

5-р долоо хоног: Сошиал медиа зар сурталчилгаа | Батзориг багш

6-р долоо хоног: И-мэйл маркетинг | Батзориг багш

7-р долоо хоног: Хайлтын системийн зар сурталчилгаа | Оргил багш

8-р долоо хоног: CRM хөтлөх, хэрэглэгч бүртгэж авах | Батзориг багш

9-р долоо хоног: Худалдааны вэб-сайт | Оргил багш

10-р долоо хоног: Manychat чатбот хөгжүүлэлт | Батзориг багш

11-р долоо хоног: Хиймэл оюун ухаан болон хэрэгтэй апп | Батзориг, Оргил багш

Сурагчдын сэтгэгдэл болон үнэлгээ

5.0
Total 2 Ratings
5
2 Ratings
4
0 Rating
3
0 Rating
2
0 Rating
1
0 Rating
SB
4 days ago
Endees surah ym ih bndaa guys, Bi lav urgeljluuleed buh surgaltiig ni avchihsan uzej bn, digital marketing haanaas yaj ehlehee medehgui bga humuus bval ene surgaltaas ehleere, amjilt guys :)
баярлалаа хөтөлбөр маш цэгцтэй гоё болжээ